БАРИМТ 1
Монгол Улсын гурван сая дахь иргэн нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 08 цаг 27 минутанд мэндэлсэн. Өнөөдөр түүний 7 насны төрсөн өдөр тохиож байна.
БАРИМТ 2
Урдчилсан таамгаар 3 сая дахь иргэнийг хүн ам ихээр сууршсан Улаанбаатар хотын аль нэг дүүрэгт төрөх байх гэж байсан ч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр эмнэлэгт мэндэлсэн.
БАРИМТ 3
Тэрбээр айлын ууган охин.
БАРИМТ 4
Бяцхан охиндоо гэр бүлийнхэн нь Х.Сэлэнгэ гэдэг нэр хайрласан.
БАРИМТ 5
Гурван сая дахин иргэн маань Э.Хатанболд, эх Г.Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн юм.
БАРИМТ 6
Тун удалгүй Ерөнхийлөгч эцэг, эхэд нь баяр хүргэж утасаар ярихад аав Э.Хатанболд нь Ерөнхийлөгчөөс охиндоо нэр хайрлахыг хүссэн. Тиймээс Ерөнхийлөгч шинэхэн иргэндээ Х.Монголжин гэдэг нэрийг хайрласан.
БАРИМТ 7
Э.Хатанболдын гэр бүл анхны охиноо гурван сая дахь хүндтэй иргэн болсон гэдгийг мэдээгүй байж байгаад хэн хоногийн дараа мэдсэн.
БАРИМТ 8
Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан боллоо. Үүний гурав нь гадаадад мэндэлжээ.
БАРИМТ 9
Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70 сая хүртэл төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнахаар болсон.
БАРИМТ 10
Мөн Монгол Улсын гурван сая дахь иргэн тодорсноос бусад аймаг, нийслэлийн дүүрэгт Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанд мөн 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулна.
БАРИМТ 11
Охин хүүхэд тодорсон нь хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг тэмдэг гэж монголчууд бид ихэд бэлэгшээж байна. Мөн даширамд сонирхуулахад 2 сая дахь иргэн охин байсан юм.
БАРИМТ 12
Гурван сая дахь иргэнийг тусгай нууцлал бүхий программыг ашиглаж тодруулсан.
БАРИМТ 13
Шинэхэн иргэндээ манай үндэсний томоохон үйлдвэрлэгчид гарын бэлгээ гардуулж хивсэн дээр хүртэл зургийг нь мөнхөлж өгсөн.
БАРИМТ 14
Гурван сая дахь иргэний эцэг, эх хоёр залуухан гэр бүл юм. Х.Монголжин охин тэдний анхны хүүхэд.
БАРИМТ 15
Х.Монголжин охины ээж Г.Аззаяа нь ямар нэгэн төрөхийн хүндрэлгүйгээр өөрөөрөө төржээ.
БАРИМТ 16
Хосууд хоёулаа Өмнөговь аймгийн Даланзадгад хотын унаган иргэд юм байна.
БАРИМТ 17
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэндээ зориулж мялаалгын үг бичиж байв.
БАРИМТ 18
Гурван сая дахь иргэнийг тодруулах үйл явц маш өндөр нууцлалын дагуу явагдсан.
БАРИМТ 19
Өмнөговь аймгийн ЗДТГ орон нутгаасаа төсөв гарган энэ залуу гэр бүлд гурван өрөө байр бэлэглэж байв. Э.Хатанболдын гэр бүл энэ байрандаа амьдарч байна.
БАРИМТ 20
Түүний нэг ойтой болсныг тэмдэглэхээр газар газраас гэрт нь хүмүүс цуглаж, хэвлэл мэдээллийнхэн ч энэ сайхан баярт үйл явдлыг сурвалжилахаар зорьж байжээ.
БАРИМТ 21
Монгол Улс хоёр сая дахь иргэндээ зориулж хүүхдийн дүрс бүхий зоос үйлдвэрлэж байсан бол гурван сая дахь иргэнээ бэлгэдсэн логондоо аав, ээж, хүүхэд гурвыг дүрсэлсэн байлаа.
БАРИМТ 22
Х.Монголжин охин 3 кг 500 грамм жинтэй мэндэлсэн.
БАРИМТ 23
Хоёр сая дахь иргэнийг ээжийг н.Аззаяа гэдэг бол Гурван сая дахь иргэний ээжийг мөн Г.Аззаяа гэдэг юм байна.
БАРИМТ 24
Гурван сая дахь иргэн маань 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 73 дахь төрөлт.
Сэтгэгдэл (5)