БАРИМТ 1
Мальдив улс нь Энэтхэгийн далайд Шри-Ланк болон Энэтхэг улсуудын баруун урд хэсэгт байрладаг жижиг арлын орон юм. Тодруулбал Ази тивийн эх газраас ойролцоогоор 750 км-н зайтай оршдог.
БАРИМТ 2
Тус улсын нийслэлийг Мале гэдэг ба албан ёсны хэл нь англи болон дивехи (мальдив хэл ч гэж мөн дуудагддаг) хэл юм. Газар нутгийн хэмжээ нь 300 хавтгай дөрвөлжин км бөгөөд уг үзүүлэлтээрээ дэлхийд 186-р байранд жагсдаг.
БАРИМТ 3
Улсынхаа эдийн засгийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг салбар нь аялал жуулчлал. Гэвч 1970 он хүртэл тус улсад жуулчдад зориулсан нэг ч амралтын газар байгаагүй ба аялал жуулчлалын салбар нь ойролцоогоор дөчин жилийн настай.
БАРИМТ 4
Мальдив улсад анхны усан доорх хурал зохиогдож байсан. Уг хуралд Мальдив улсын Ерөнхийлөгч тэргүүтэй улс төрийн 12 нөлөө бүхий хүмүүс далайн ёроолд цуглаж дэлхий дахины нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний учир нь карбоны хийн ялгаруулалт энэ эрчээрээ өсөх юм бол 2100 он гэхэд далайн түвшин нэмэгдэж Мальдив улс бүхэлдээ далайд живэх аюултай нүүр тулгараад байгаа юм. Ийм учраас 2009 онд ирээдүйн Мальдив улсын нөхцөл байдлыг дэлхий нийтэд харуулахын тулд уг хурлыг усан доор хийсэн билээ.
БАРИМТ 5
Дэлхийн хамгийн том загас буюу халиман шарктай хамт Мальдив улсад сэлэх боломжтой. Тус загас нь Мальдив улсын далайн эрэгтэй ойрхон нутагладаг ба жил бүр олон мянган жуулчид тэднийг болон бусад өөр төрөл зүйлийн халимуудыг харахаар Мальдив улсыг зорьдог.
БАРИМТ 6
Мальдив улс нь ойролцоогоор 1200 арлаас бүрддэг хэдий ч тэдний 200 дээр нь л хүмүүс амьдардаг. Мөн Мальдив улсын хүн ам нь 550,000 (2020 оны байдлаар).
БАРИМТ 7
Мальдив улсын далайн эрэг нь тус улсын хамгийн том жуулчдыг татдаг зэвсэг билээ. Үзэсгэлэнтэй цагаан далайн эргүүд нь танд диваажинд очсон мэт мэдрэмжийг өгнө. Мөн зүгээр нэг гаднах үзэмжээс гадна Мальдив улсын далайн эрэг шүрээр хүрээлэгдсэн нь тус бүс нутгийг улам үзэсгэлэнтэй болгодог.
БАРИМТ 8
Далайн эрэг нь цагаан өнгийн элсээр хүрээлэгдсэн байдгийн учир нь эргийн ойролцоох шүрээр хооллодог тоть загасны ялгадас нь цагаан өнгийн элс болон хувирдаг байна. Насанд хүрсэн тоть загас жилд дунджаар 1 тонн гаруй элс ялгаруулдаг.
БАРИМТ 9
1965 оны долдугаар сарын 26-нд Их Британи улсаас салан тусгаарлагдаж тусгаар тогтнолоо зарлаж байсан. Улсын албан ёсны шашин нь сунниты гэх исламын шашны нэгэн урсгал бөгөөд хүн амыг 100 хувь Мальдив үндэстнүүд бүрдүүлдэг.
БАРИМТ 10
Мальдив улс нь дэлхийн хамгийн нам дор цэгт байрладаг улс билээ. Тус улсын хамгийн өндөрлөг цэг нь л гэхэд далайн түвшнээс дөнгөж 2.5 метр өндөрт оршдог.
БАРИМТ 11
Амралтын өдрийн хувьд дэлхийн бусад улсууд шиг бямба ням гарагт амардаггүй харин шашинтайгаа холбоотойгоор баасан бямба гарагуудад амардаг байна. Мөн тус улсад загасчлалын аж ахуй өндөр хөгжсөн.
БАРИМТ 12
Мальдив үндэстэн нь тус арал дээр олон мянган жилийн туршид ээлжлэн амьдарч эзэгнэж байсан Энэтхэг, Араб, Европ үндэстнүүд болон Ази Африк гээд дэлхийн бүхий л үндэстнүүдийн холимог гэж хэлж болно. Энэ нь тэднийг мөн л өвөрмөц үндэстэн болгодог.
БАРИМТ 13
1800-аад оны үед дэлхий нийтээрээ мушгиа хэлбэртэй жижиг хясааг мөнгөний оронд ашигладаг байсан ба тус хясаа нь Мальдив улсын далайн эргээр зүгээр л хөглөрч байдаг байсан гэнэ. Харин одоо цагт үүнтэй холбоотойгоор Мальдивын мөнгөн зоосон мөнгөн дээр хясааг дүрсэлсэн байдаг.
БАРИМТ 14
Мальдивчууд байшингаа шүрээр чимэглэдэг байсан ч дэлхий даяар шүрэн ханыг хориглосноор уг уламжлал зогссон. Хэдийгээр шүрэн байшинг барихаа зогсоосон ч хуучны ховор байшингуудыг зарим арал дээр харж болно.
БАРИМТ 15
Тус улсын үндэсний уламжлалт хөгжим нь “Bodu Deru” бөгөөд уг нэр нь том бөмбөр гэсэн утгатай. Хэдэн зуун жилийн өмнө Мальдивчууд болон зүүн африкчуудын дотно харилцааг уг хөгжмийн зэмсэг сануулдаг.
БАРИМТ 16
Мальдив улсын төрийн далбааны хувьд улаан, цагаан болон ногоон өнгөнөөс бүрдэх бөгөөд ногоон өнгө нь энх тайван болон коконатын модыг бэлгэддэг бол хавирган сарны хэлбэртэй цагаан өнгө нь исламын шашны бэлгэдэл. Харин улаан өнгөний хувьд тусгаар тогтнолын төлөө тулалдсан дайчдын цусыг бэлгэддэг ажээ.
БАРИМТ 17
Мальдив улсын өөр нэгэн бэлгэ тэмдэг нь коконатын мод юм. Тус модыг үндэсний бэлгэ тэмдэг дээрээ хүртэл багтаасан байдаг. Түүнээс гадна Мальдив улсад дэлхийн хамгийн жижиг арлууд байдаг гэдгээрээ алдартай. Хамгийн том арлын урт нь дөнгөж 6 км хүрдэг.
БАРИМТ 18
Ихэнх арал нь ердөө нэг зочид буудал аль эсвэл амралтын газар гэх мэт жуулчдад зориулсан бүтээн байгуулалтыг багтаагаад л зай нь дүүрдэг гэнэ. Мөн тус улсын зарим арлыг шоронгийн зориулалтаар ч ашигладаг байна.
БАРИМТ 19
Исламын шашинтай холбоотойгоор Мальдив улсын иргэд согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Ийм учраас зөвхөн аялагчдад зориулсан согтууруулах ундаанууд амралтын газрууд болон буудлуудаар худалдаалагддаг. Хэдийгээр аялагчид исламын шашингүй ч тэднийг исламын шашинтай улсад байгаа тул тамхи татах, алкохол хэрэглэх гэх зэргийг зөвхөн өдрийн цагаар хийхийг зөвлөдөг.
БАРИМТ 20
Мальдив улсыг исламын шашинтай улс гэдгийг бид аль хэдийнэ мэдэх болсон. Харин тус улс нь исламын шашинтай хамгийн жижиг улс юм байна. Түүнээс гадна жуулчдад хамгийн аюулгүй улсуудын нэгээр албан ёсоор нэрлэгддэг.
БАРИМТ 21
Мальдив улсын удирдагчдыг танилцуулахад Ерөнхийлөгчийг Ибрахим Мохамед Солих гэдэг бол дэд ерөнхийлөгчийг Фейсал Назим гэдэг. Бүсчилсэн Ерөнхийлөгчийн засаглалтай улс.
БАРИМТ 22
Хэдийгээр ямар нэгэн спортын төрөл өндөр хөгжөөгүй ч хөлбөмбөг тус улсын хамгийн алдартай спорт. Мөн элсний волейбол, крикт, бадмингтон, болон усан спортуудаар иргэд түлхүү хичээлдэг.
БАРИМТ 23
Мальдив улсын иргэдийн дундаж IQ 81. Энэ нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт.
БАРИМТ 24
Монгол улсын иргэд Мальдив улс руу гуч хоногийн дотор визагүйгээр зорчих боломжтой.
Сэтгэгдэл (3)