Банк хоорондын цахим гүйлгээний дээд хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой мэдээллийг Монгол банкнаас тодрууллаа.
Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар банк хооронд хийгдэх бага дүнтэй гүйлгээний дээд хязгаар 3 сая төгрөг байсныг нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 5 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл банк хооронд 5 сая хүртэлх дүнтэй гүйлгээг 24 цагаар, ямар нэгэн цагийн хязгааргүй, гүйлгээ хийсэн даруйд мөнгө хүлээн авч байгаа иргэний дансанд нь орох (бодит цагийн) зарчмаар дамжуулна гэв. Харин өмнө нь өндөр үнийн дүн бүхий гүйлгээг олон хувааж хийх шаардлагатай тул иргэдэд чирэгдэл учруулдаг байсан. Тухайлбал, гурав хүртэл сая төгрөгийн банк хоорондын гүйлгээ бодит цагийн горимд байсан. Үүнээс дээш үнийн дүн бүхий гүйлгээг 16:00 цагаас хойш хийвэл дараа өдөр нь хүлээн авагч талын дансанд шилждэг байсан билээ.
Д.Батчулуун