Хүн бүрд очихыг хүсдэг газар, харахыг хүсдэг үзэсгэлэнт байгаль, мэдрэхийг хүсдэг гайхалтай мэдрэмж гэж бий. Харин үүнийг өөрийн биеэр харж, мэдрэхийн тулд аяллын маршрут, санхүүгийн асуудал чухал байдаг. Тухайн маршрутаар аялаад зогсох бус өөр үзэсгэлэнт зүйлсийг харж, мэдрэх боломжийг аяллын зээл бидэнд олгодог. Манай улс шиг тэсгэм хүйтэн өвлийн улиралд халуун дулаан орноор аялахыг хүн бүр хүсдэг биз ээ.
Цар тахалтай холбоотойгоор Тайланд, Мальдив, Турк зэрэг цөөн хэдэн улс руу манай улсын иргэд түлхүү аялж байна. Мөн аялахаар төлөвлөж буй хүмүүстээ банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын аяллын зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Голомт банк
- Аялалын зээлийн хүү : 17,4 - 22,8 хувь /жилийн/
- Зээлийн хэмжээ: 50 сая хүртэл
- Хугацаа: 30 сар хүртэл
Бүрдүүлэх материал:
- Зээлийн маягт
- Сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг
- Цалингийн тодорхойлолт
- Цалингийн дансны хуулга
- Үлдэгдэлтэй зээлийн материал
- Барааны нэхэмжлэх
- Бизнесийн орлогыг нотлох баримт, бичиг
Хаан банк
- Аялалын зээлийн хүү : 19,8 хувь /жилийн/
- Зээлийн хэмжээ: 15 сая хүртэл
- Хугацаа: 18 сар хүртэл
- Бүрдүүлэх материал:
Зээлийн маягт
- Иргэний цахим үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Цалингийн орлоготой бол: Нийгмийн даатгалын лавлагаа
- Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт
- Үнийн нэхэмжлэх – Аялалын хөтөлбөр эсвэл тийзний нэхэмжлэх
Нөмөр Кредит
- Аялалын зээлийн хүү : 3,9 хувь
- Зээлийн хэмжээ: 10 сая хүртэл
- Хугацаа: 12 сар хүртэл
Бүрдүүлэх материал:
- Цахим үнэмлэх
- Оршин суугаа хорооны тодорхойлолт /ТҮЦ машинаас/
- Ажлын газрын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Харилцдаг банкны дансны хуулга /Сүүлийн 1 жил/
Микро Кредит ББСБ
- Аялалын зээлийн хүү : 3,2 хувь
- Зээлийн хэмжээ: 15 сая хүртэл
- Хугацаа: 12-18 сар хүртэл
Бүрдүүлэх материал:
- Зээл хүссэн өргөдөл
- Зээл хүсэгчийн анкет, 1% цээж зураг /ББСБ маягтын дагуу/
- Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн иргэний үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа хорооны тодорхойлолт
- Байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Хөдөлмөрийн гэрээний хуулбар
- Цалингийн дансны хуулга /6-12 сар/
- Хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого нотлох баримтууд
- Бизнесийн орлоготой бол орлого нотлох бичиг баримтууд
- Аялалын компани болон тизний компаны үйнийн нэхэмжлэл болон зардалын задаргаа
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)