ОХУ-ын нийслэл Москва хотод мэргэжлийн боксын WBA холбооны Азийн бүсний төлөөх тулаан болоход сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар хойд хөршийн ширэн бээлийтэн Аслан Кабисовыг буулган авлаа. Аслан Кабисов мэргэжлийн рингэнд дэх анхны ялагдлаа амсав. Тэр зургаан тулаанд ялалт байгуулж байсан бол Э.Цэндбаатар анхны ялалтаа байгуулсан юм. Хоёр боксчны рингэн дээрх хурц тулаан гэрэл зургийн дуранд хэрхэн буусныг хүргэж байна.
Сэтгэгдэл (2)