Эрчим хүчний яам 10 аймгийн төвд дулааны станц барихаар гүйцэтгэгч талтай гэрээ байгууллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар хийлээ. Тэрбээр 10 аймгийн төвд баригдах дулааны цахилгаан станцуудын долоогийх нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчтэй хамтран ажиллах гэрээг байгууллаа. Хоёр аймагт хийгдэх ажлын тендр зарлагдсан, нэг аймаг шүүхийн маргаантай байгаа учраас шүүхийн шийдвэр гартал хүлээгдэж байна. Энэ дулааны эх үүсвэр ашиглалтад орсноор аймгуудын дулааны эх үүсвэрийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэх юм.
Зээлийн нөхцлийн дагуу Солонгосын компани энэ ажлыг гүйцэтгэнэ. Манай үндэсний зарим компани туслан гүйцэтгэгчээр ажиллах боломж нээгдэж байгаа. Барилга угсралтын ажил эхэлснээс хойш долоон аймагт 24 сарын хугацаанд барьж байгуулахаар тохирсон. Барилга угсралтын ажил ирэх оны гуравдугаар сараас эхэлнэ. Санхүүжилтийн хувьд хүндрэл гарахгүй. Одоо аймгуудын дулаан хангаж хүнд байна. Одоо ашиглагдаж байгаа дулааны эс үүсвэрүүд нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Мөн хуучирсан, хүчин чадал нь хэрэглээтэйгээ тулсан учраас хэрэглээг нэмэх боломжгүй нөхцөлд ажиллаж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)