Монгол Улсын засгийн газраас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталлаа. Уг хууль нь ирэх оны тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд тэр хүртэлх хугацаанд хуулийн хэрэгжилтийг сайжруулах хамрах хүрээ болон бусад зүйлсийг судлах бэлтгэл ажил хийгдэнэ гэлээ.
Хуулийн хүрээнд мэдээллийн хамрах хүрээг нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай гэж ангилна. Харин нээлттэй мэдээллийн төрөлд таван чиглэлийн 67 багц мэдээлэл нийтэд ил болох ба цаашдаа цар хүрээгээ тэлнэ гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэллээ. Нээлттэй болох зарим мэдээллээс дурдвал:
- Бүх төрлийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл
- Хот болон газар зохион байгуулалтын талаар мэдээлэл нэмэлт өөрчлөлтүүд
- Газар эзэмшигчийн мэдээлэл
- Төрийн болон төрийн өмчийн оролцоотой,орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагуудын талаарх мэдээлэл
- Байгууллагын ашиг алдагдлын тайлан
- Газар ашиглалтын төлбөр төлсөн эсэх
- Улс төрийн намуудын санхүүжилт, гишүүнчлэл, хандив зэрэг мэдээллүүд
- Зүй ёсны монополь давамгай байдалтай ААН эрхлэгчийн үнийн бүрдэл
- Мэдээлэл хариуцагчийн зардлаар сурч байгаа суралцагчийн талаарх мэдээлэл зэрэг мэдээллүүд багтана.
Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дээрх мэдэээллүүд ямар нэг хязгаарлалтгүйгээр нийтэд ил болохнээ.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)