2021 он улирч, 2022 он айлчлан ирж байна. Шинэ он гарахад ердөө 15-хан хоног үлдлээ. Нийслэлчүүдийн нэгэн баярт үйл явдал болох Төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолыг өчигдөр зохион байгуулав.
Эл сүлд модыг 2015 онд аваад зургаа дахь жилдээ зассан нь энэ аж. Сүлд модны өндөр нь 22 метр, өргөн нь 8 метр бөгөөд нийслэлд байгаа хамгийн том сүлд мод юм. Энэ сүлд модыг засах, чиглэл ажилд дөрвөн автомашин, 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 хоногт засаж гүйцэтгэжээ. Төв талбайн сүлд модны гэрлийг асаасан агшиныг манай гэрэл зурагчин дурандаа ийн буулгажээ.