Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас E-Mongolia-гаас хийж хэрэгжүүлсэн үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ “Е-Mongolia-д 57 байгууллагын 537 үйлчилгээ орлоо. Төрийн байгууллагын олон шатлалт үйлчилгээ орсон байгаа. Одоогийн байдлаар 1.9 сая орчим хэрэглэгчтэй болсон. Монгол Улсын нийт насанд хүрсэн хүн амын 85 хувь нь E-Mongolia-г хэрэглэж байна. Төрийн үйлчилгээ цахимжснаар 64.5 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа гарсан” хэмээн хэлэв.
Б.Жаргал