Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хариуцан хэрэгжүүлж байгаа төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор нийт зарласан ЭТТ Бондын II шатны эхний захиалга амжилттай дууслаа.
Бид Бондын II шатыг олон улсад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцох боломжтойгоор нийтэд санал болгож, 2021 оны наймдугаар сарын 25-ны өдөр буюу өчигдрийн 17.30 цагт захиалгыг авч нэгтгэлээ. Нэгдсэн дүнгээс танилцуулахад санхүүгийн бүтцийн хувьд гурван төрлийн арилжааны захиалга хийснээс төгрөг болон ам.долларын нийлбэр дүнг танилцуулахад бэлэн боллоо.
ЭТТ Бондын 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн II шатны нэгтгэсэн дүнгээр 519.4 тэрбум төгрөг, 53.1 сая ам.долларын захиалгыг хийж анхны төлөвлөсөн хэмжээг 117 хувиар давуулан биелүүллээ.
Бондын захиалгын санхүүжилтийн эх үүсвэр бүрээр дэлгэрүүбэл,
- Монголын хөрөнгийн биржийн бүртгэл шивэлтээр 164 тэрбум төгрөг, 13.1 сая ам.долларын захиалга бүртгэгдлээ.
- Банкуудаас авсан санхүүжитийн бүтцийн өөрчлөлтөөр 70 тэрбум төгрөгийн захиалга,
- Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ирүүлсэн захиалгат үнийн дүнгээр 285 тэрбум төгрөг, 40 сая ам.долларын Бондын захиалга хийгдлээ.