МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Их хурлын тов, хэлэлцэх асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр энэ үеэр “МАН 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо ардчилал, Хүний эрхийг дээдэлсэн улс болох Хүний эрхийг хамгаалахад төр, иргэний байгууллагын санаачилга оролцоог хангах хангалттай эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж 2020 оны сонгуулийн амлалтандаа амласан.
2021 оны сонгуульд Хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бий болгох томоохон зорилтыг дэвшүүлсэн. Тийм учраас мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангах үүднээс улстөрийн намын зүгээс санаачилга гарган эдгээр асуудлыг хөндөн тавьж байна.
Яг үнэндээ хоёр сонгуульд дараалан ялалт байгуулж, 60-аас дээш суудал авсан энэ үед эрх мэдэл, албан тушаалыг төлөөх тэмцэл болгон өнгөрөөхийг хүсэхгүй байна. Бид энэ боломжийг ард иргэд хөгжих, дэвжих боломж болон очоосой гэж хүсэж байна.
Тиймээс МАН эд нэгдлийг эрхэмлэж, олон нийтийн санал шүүмжлэлд нээлттэй, хүлээцтэй хандаж, гаргаж байгаа алдаа дутагдлаа богино хугацаанд засаж залруулж явдаг нээлттэй бодлогын улстөрийн нам болох энэ том зорилтоо хэрэгжүүлнэ" хэмээн онцоллоо.
Б.Жаргал
Сэтгэгдэл (10)