Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон медаль гардуулж байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад инженер техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд мэдлэг туршлага, ур чадвараа дайчлан манлайлан ажиллаж, дээд боловсролын шаталсан толгтолцоог хөгжүүлэх хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулж, эх орныхоо шинжлэх ухаан, аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбарт үр дүн ашиг тусаа өгсөн олон шинэ бүтээл, оновчтой санал гаргасныг үнэлж Ардын багш, академич, профессор Чилхаажавын Авдайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Түүнчлэн
Монгол Улсын Ардын багш цол
- Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, малын Гавьяат эмч, академич, профессор Б.Бямбаад
- Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор Т.Дорж
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол
- Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Баатар
- Боловсролын хүрээлэнгийн Хүний хөгжлийн судалгааны секторын эрхлэгч Н.Бэгз
- Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Б.Дагвасүрэн
- Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ч.Дугаржав
- Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Ш.Дэмбэрэл
- Шинжлэх ухааны академийн Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Б.Пүрэвсүрэн
- Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Сумъяа
- Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар
Гавьяат багш цол
- Удирдлагын академийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ш.Батсүх
- Цөмийн энергийн комиссын ажлын албаны ахлах ажилтан С.Даваа
- Отгонтэнгэр их сургуулийн тэнхимийн эрхлэгч, багш С.Одхүү