Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсынхаа хилийн хамгийн хойд цэг болох Монголын шарын даваанд төрийн далбаа мандуулж, хилчидээ эргэх үеэрээ “Монгол Улсын хил мөнхөд дархан, бат бэх байх болтугай. Хилчид та бүхний ач буянаар Монголын 3.3 сая иргэн өдөртөө ажил амьдралаа амар амгалан хийж, шөнөдөө тайван амарч, унтаж байгаа” гэв. Үргэлжлүүлэн цаатан иргэдийн аж амьдралтай танилцах үеэрээ “Төрийн тэргүүн тангаргаа өргөөд ажлаа аваад дөрвөн сар гаруй болж байна. Цагаан нуур суманд шинээр хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж өгөхөөр болсон гэдгийг дуулгая. Эх дэлхийгээ хамгаалах асуудал чухал байна. Байгаль эх дэлхийтэйгээ зөв харьцаж ирсэн манай ахмад үеийнхэн бидэнд өвлүүлж үлдээсэн сургааль, сургамж, дадлага туршлага байсан юм байна шүү. Тиймээс бил эх дэлхийтэйгээ зөв харьцаж байх ёстой” хэмээн онцлов.
Б.Жаргал