Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 19 дүгээр хуралдаан боллоо. Уг хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумъяабазар үг хэллээ. Тэрбээр "Цаашид ер нь Улаанбаатар хотод иргэд, албан байгууллага нь чаддаг, чаддаг зүйлээ хийгээд явах хэрэгтэй. Талх хийдэг нь талхаа хийгээд хоол үйлдвэрлэл хийдэг нь хоолоо хийгээд явна. Үйлдвэрлэл хөгжих ёстой.
Мэргэжлийн хяналтын энэ олон дүрэм журам, стандартуудыг болиулах хэрэгтэй. Тэгээд л болохгүй бүтэхгүй гэсний ард дандаа шантааж явна. Хувийн хэвшил төртэйгээ хамтраад юм хийгээд явах гэхээр сэтгэлийн нь мохоодог, гацаадаг хүний урам зоригийг байхгүй болгодог. Хөдөлмөр хийх тэр ур чадвар, хүсэл зорилгыг байхгүй болгодог. Энэ нь өөрөө эргээд хяналт нэртэйгээр хүний хөдөлмөрийн мохоож байгаа, хөдөлмөр хийх боломжийг нь олгохгүй болгож байна.
Та нар дэлхийн бүх том хотуудаар явж үзсэн байх. Бүгд гудамжны хоолны соёлтой. Наад захын хамгийн ойрын жишээ Эрээнд очоод хар. Манайд бол сүүлдээ цагдаа нь орж ирээд л хэдэн метрт хоол хийж болохгүй, хэдэн метрт тамхи зарж болохгүй хэдэн метрт ингэж болохгүй гэнэ. Яаж хүн юм хийх юм бэ?
2022 оны нэгдүгээр сарын 1-нээс ихэнх үйл ажиллагааг чөлөөлтэй явуулна. Тиймээс цар тахлын тухай хууль, мэргэжлийн хяналт тусгай зөвшөөрөл олгох дээр дийлэнх олонхийг нь авч хаяад нэн шаардлагатай заалтыг л авч үлдээд бусдыг нь хэрэгсэхгүй болго. Улаан цагаан хүн хордуулчихгүй, тэсэрч дэлбэрчихгүй аюулгүй байх л юм бол үйл ажиллагааг нь дэмжээд явуулах тал дээр мэргэжлийн улсууд нь зөвлөмж өгөөд хуулийнд заагаад явуулах хэрэгтэй" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (13)