АН-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “2020 оны наймдугаар шинэ парламент бүрдээд Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлтийн гол утга нь эрүүл мэндийн салбарт бодлогын шинэчлэлтийг хийсэн байгаа. Энэ шинэчлэлт нь эрүүл мэндийн салбарыг шинэ тогтолцоо буюу нэг худалдан авагчийн тогтолцоонд оруулсан байгаа. Ингэснээр эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд төр, хувийн гэлтгүй бүгд гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд орсон юм.
Нэг иргэнд даатгалын сангаас олгодог эмнэлэгийн тусламж үйлчилгээний төлбөр хоёр сая төгрөгөөр хязгаарлагдаад зогсдог байсан бол энэ хязгаарыг авсан. Өөрөөр хэлбэл Нэг иргэн Эрүүл мэндийн даатгалын сангаас хэрэв өвчтэй, хүнд өвчтэй бол хязгааргүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч болохоор болсон байгаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй эмийг бүх эмийн сангаар үйлчилдэг зохицуулалт орсон. Энэ хууль 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)