УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат АН-ын Бүлгээс гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр “АН-ын бүлэг хоёр асуудлын талаар хэлэлцлээ. Жолоочийн даатгалын тухай шинэчилсэн найруулгын хуулийн төсөл, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар Хүний эрхийн талаарх сонсгол явуулах талаар ярилцлаа. Мөн АН төсвийн талаар дүгнэлт хийж байсан. Мөнгөний бодлого дээр хамгийн чухал зүйл бол Койны асуудлыг ярьсан юм. Койны асуудлаар өнгөрсөн зун УИХ-ыг Ээлжит бусаар хурлаа хийгээч гэж хэлж байсан. Гэвч үүнийг анхаараагүй.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар албан ёсоор хоёр, албан бусаар найман их наяд төгрөг койнд орсон байгаа. Энэ бол ард түмний л мөнгө. Энийг хянах, зохицуулах хуулиа яаралтай батлаач, батладаггүй юм бол олон нийтэд анхааруулгыг нь өгөөч ээ. Энэ их мөнгийг дараа нь хариуцахгүй гэж ярьж болохгүй шүү гэж анхааруулж байна" гэв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)