“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын сүүлийн таван жилийн оны эцсийн балансаас иргэн Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл нэгэн сонирхолтой баримтыг дэлгэжээ. Энэ балансаар Худалдаа Хөгжлийн Банкны буюу “Монголиан коппер корпрэшн”-ийн эзэмшилд байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Засгийн газарт авснаас хойш буюу 2018 оноос хойш Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу “Эрдэнэт”-ийн хадгалуулсан хадгаламж огцом нэмэгджээ.
49 хувийг төрд авахаас өмнө Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн 179 сая төгрөг байршиж байсан бол дараа жилээс нь энэ тоо 2.5 тэрбум болжээ. Энэ тоо сар тутам нэмэгдэж өдгөө 45.2 тэрбум төгрөг болоод байгаа юм байна. Үүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрд авсан үеэс хойшхи хугацаанд хувааж үзвэл сар тутам ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хадгалуулсан гэсэн үг юм. “Эрдэнэт үйлдвэр” арилжааны банкуудад ийн мөнгө хадгалуулдаг боловч Үндэсний хөрөнгө оруулалтын банк дахь хадгаламж нь бусадтай харьцуулшгүй өндөр байгаа юм.
2021 оны хоёрдугаар улирлын мэдээллээр энэхүү 45.2 тэрбум төгрөгөөс 200 сая төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” буцаан татаад байгаа ажээ. Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны мэдээллээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 44.46 тэрбум төгрөг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байгаа юм байна.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (6)