Үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал Г.Тогтохбаяр өнөөдөр хэвлэлээр өгсөн ярилцлагадаа “Манай банк НДЕГ, ЭМДЕГ-тай ил тодоор уулзаж, өөрсдийн боломжийн талаар танилцуулж байгаа. Банк энэ мөнгийг төлнө. Энэ хоёр сангийн манай дээр байршиж байгаа хөрөнгө нийлээд 30 тэрбум. Гадуур яриад байгаа шиг 110 тэрбум гэх том дүн байхгүй” хэмээн ярьсан.
Харин Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Есдүгээр сарын 30-ны мэдээллээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд төрийн 114 тэрбум төгрөг байгаа. Энэ 114 тэрбум төгрөгийн 44.4 тэрбум нь “Эрдэнэт” үйлдвэрийнх, 24.7 тэрбум нь Эрүүл мэндийн даатгалынх, 4.3 тэрбум нь Нийгмийн даатгалынх, 9 тэрбум нь Тавантолгойнх, 26.9 тэрбум нь “Эрдэнэс-Тавантолгой”-нх. Үүн дээр нэмэгдээд нийслэлийн өмчит газруудын мөнгө тус банкинд байршиж байгаа” хэмээн баримт дэлгэсэн юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (7)