Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 11,134.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,818.2 тэрбум төгрөг буюу 52.2 хувиар өсжээ.
Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,454.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,042.3 тэрбум төгрөг буюу 2.4 дахин өссөн байна.
Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:
- Уул уурхайн салбараас 3,233.9 тэрбум төгрөг буюу 29 хувь,
- Газрын тосны салбараас 161.6 тэрбум төгрөг буюу 1.5 хувь,
- Тусгай зөвшөөрлийн төлбөр 24.5 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
- Бусад орлого 34.9 тэрбум төгрөг буюу 0.3 хувь эзэлж байна.
Эрдэс баялгийн салбар нь оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31 хувийг бүрдүүлж байна.
Түүнчлэн зэс, алт, нүүрс зэрэг дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.