Цар тахлын хамгийн том голомт нь Улаанбаатар хот байгаа боловч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын төсөв болон орон тоо өмнөх онуудынхаас нэмэгдээгүй гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдэгдлээ.
Тус газрын төсөв болон орон тоо өмнөх оныхоос нэмэгдээгүй юм байна. НЭМГ-ын бусдаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааны сарын төсөв 15 сая төгрөг байдаг аж. Сүүлийн арван жилийн турш тус газрын бусдаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааны төсөв дээр хэлсэнчлэн сарын 15 сая төгрөг буюу жилийн 180 сая төгрөг байдаг юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)