Барилгачид барилгын материалын үнийн өсөлттэй холбогдуулан Сангийн сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авахаар Сангийн яамны гадна талбайд жагсаж байна.
Энэ талаар иргэн Ч. Наранбаатар "Бид 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болон жагсаж байна. Сангийн сайд, УИХ-ын дарга нарт үнийн өсөлтийг ирэх оны төсөвт суулгах тухай таван шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу Сангийн сайдаас хариугаа авна. Биднийг хүлээж авч уулзах байх гэж найдаж байна.
Ингэхдээ барилгын материалын үнийн өсөлтийг богино хугацааных гэсэн шийдвэрийг өөрийнхөө үзэмжээр гаргасан уу эсвэл тооцоо судалгаа хийв үү гэдэг талаар хариулт авна. Сангийн сайд барилгын материалын үнийн өсөлт богино хугацааных гэж байсан ч үнэ цаашид ч буурахгүй гэдэг нь тодорхой боллоо. Тиймээс 2022 оны төсвийг хэлэлцүүлэхдээ бидний асуудлыг шийдэж өгөхийг шаардаж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)