Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намаас хөөж, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлгээс хассан шийдвэрийг бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан. Энэ нь бүлэг дээр яригдаагүй шийдвэр гэдгийг тус намын дарга О.Цогтгэрэл хэллээ.
Тэрбээр "Хувь хүнийхээ байр суурийг бүх гишүүдийн байр суурь мэт ярьж байгаад харамсаж байна. Нам эвлэх гэж ядаж байхад ийм шийдвэр гаргалаа. АН-ыг бүлгийн зохион байгуулалттай ажиллуулж чадахгүй байна гэсэн асуудал яригдаж байгаа. Мөн Бүлгийн дарга бүлгийн асуудлыг зохион байгуулж чадахгүй байна гэж бүлгийн гишүүд нам, иргэд үзэж байгаа. Сүүлийн 4 жил намаас гишүүд хөөх нь энгийн үзэгдэл мэт олж хувирлаа" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (26)