БАРИМТ 1
Төсвөөс хөрөнгө оруулах замаар хувийн хэвшлийг дэмжинэ. Ингэхдээ ирэх онд дэд бүтцийн төслүүдэд илүү анхаарна. Нийт 1000 орчим төсөл бий. Эдгээрийн дунд зураг төсөлгүй, газрын маргаантай төсөл байхгүй тул он дамжин төсөл удаашрахгүй.
БАРИМТ 2
Бидний үйлдвэрлэж буй цахилгаан, дулаан эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байна. Эрчим хүчний салбарт анхаарах цаг болсон. Том үйлдвэр барья гэхээр цахилгаан, дулаан хүрэлцэхгүй болсон. Иймд ЗТХЯ, БХЯ, ЭХЯ-ны ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтын олон төсөл бий.
БАРИМТ 3
Амсуулах төсөв буюу энэ онд эхлүүлээд дараа жил дуусгах төсөв тавиагүй. Өмнө нь эхэлсэн ч дуусаагүй олон төсөл бий. Тэдгээрийг дуусгахад нийт 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг манай яаманд ирүүлсэн.
БАРИМТ 4
Бүгдийг нь өгөх боломжгүй, 180 орчим тэрбумыг нь л шийднэ. Тэгээд ч дунд нь “туулай” байх эрсдэлтэй тул яагаад төсөв өртөг өсөв гэдгийг магадлангаар нэг бүрчлэн шалгана.
БАРИМТ 5
Цаашид улсын төсвөөс томоохон авто замуудыг л санхүүжүүлнэ. Сум, нийслэлийн замыг аймаг, нийслэлийн улсын төсвөөс барина.
БАРИМТ 6
Засгийн газар барих шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээг дахин байгуулахгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газраас мөрдөж эхэлсэн энэ шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна.
БАРИМТ 7
Эдийн засгийг сэргээх хуулийн төсөлд яамдаас 530 орчим санал өгсний нэг нь казино байгуулах юм. Бид энэ асуудлыг судалж байна. Жишээ нь агнуурын тоог өсгөх санал ирсэн. Үүнийг хуулиар шийдэх шаардлагагүй. Энэ бол БОАЖ-ын сайдын бүрэн эрхийн асуудал.
БАРИМТ 8
МҮХАҮТ татварын өр төлбөрөөс компаниудыг нэг удаа чөлөөлөх санал өгсөн нь боломжгүй. Ингэснээр татвар төлөгчид дараагийн ковидыг хүлээдэг болно, ёс зүйн гажуудал үүсгэх эрсдэлтэй.
БАРИМТ 9
2020-2021 онд татварын алданги, торгуулийг чөлөөлснөөр татвар төлөгчдийн идэвх буурсан.
БАРИМТ 10
Ирэх оны эхний өдрөөс Монгол Улсын засаг захиргаа түүний удирдлагын нэгжийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ.
БАРИМТ 11
Манай улс хилээр нэвтрэн өнгөрөх хурдаар 180 улсаас 150 дугаарт байна. Энэ үзүүлэлтийг ахиулахын тулд хилийн боомтуудад томоохон ажлууд хийнэ.
БАРИМТ 12
Ирэх хоёр сард улсын төсвийн орлого саарах эрсдэл бий.
БАРИМТ 13
НӨАТ-ын тухай хууль бүртгэлийн их сайн систем. Манай далд эдийн засаг ДНБ-ий 8-9 хувьтай тэнцэж байна. Манай хөрш орнуудад НӨАТ 16 болон 20 хувь байдаг. Харин манайд 10 хувь буюу бусад улсуудынхаас бага. Мөн 2 хувийг нь буцаан олгодог. Үүнийг өөрчлөх шаардлагатай гэвэл багасгана.
БАРИМТ 14
2015 онд НӨАТ-ын хуулийг мөрдөж эхлэхэд НӨАТ-ын хамрагдалт 45 хувь байсан бол одоо 67 хувь болж өссөн.
БАРИМТ 15
Хөдөлмөр нийгийн хамгааллын яам үүнийг хариуцдаг. Энэ оны есдүгээр сар хүртэл сургуулиуд танхимаар хичээллээгүй тул хүүхэд харах үйлчилгээний газруудад улсын төсвөөс санхүүжилт олгохгүй. Учир нь хүүхдүүд гэртээ цахимаар хичээлээ үзсэн.
БАРИМТ 16
Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгчид дампуурах нь, хэцүүдлээ гэж манай яамны гадаа жагссан. Дампуурах, эсэх нь тухайн хувь иргэдийн асуудал. Хэрэв энэ онд хүүхэд харах үйлчилгээний зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс гаргасан бол хууль бус үйлдэл болно гэдгийг анхааруулъя.
БАРИМТ 17
Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцэх нь зөв. УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх, эсэхийг л шийдсэн. Гэхдээ төсөлд 50 мянган ам.доллар болгон хөрөнгө оруулалтын босгыг бууруулсан нь хүн амын шилжилт хөдөлгөөнд яаж нөлөөлөхийг судлах шаардлагатай. Манай улс газар нутаг том, хүн ам цөөн онцлогоо харгалзах нь зөв.
БАРИМТ 18
Ирэх онд төрийн өмчийн компаниудаас ногдол ашигт 420 тэрбум төгрөг төвлөрүүлэхийн төлөө ажиллана.
БАРИМТ 19
Рио Тинто групп өнгөрсөн наймдугаар сард ногдол ашгийн 350 сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийг урьдчилж төлөх санал тавьсан. Бид энэ мөнгийг ирэх оны төсвийн орлогод тавиагүй. Засгийн газар энэ саналыг хүлээн авах, эсэх шийдвэрээ гаргаагүй байна.
БАРИМТ 20
Хөрөнгийн биржийг хувьчлах талаар миний хувь хүний бодол бол олон нийтийн хяналттай буюу ХК болгох нь зөв. Засгийн газар энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Гэхдээ хувьчилна гээд өмнө нь болсон шиг мөнгөтэй, цөөн хүн худалдаж авах ёсгүй.
БАРИМТ 21
“Монгол шуудан”-гийн 34 хувийг олон нийтэд санал болгон, ХК болгосноор энэ компанийн ашиг 4 дахин өссөн. Хөрөнгийн бирж нэмэлт хувьцаа гаргах замаар тодорхой хувиа хувьчилна. Банкны тухай хуулийн дагуу Төрийн банк мөн ирэх онд ХК болно.
БАРИМТ 22
Их тэнгэрийн хашаанд барьж эхэлсэн барилгыг Байгалийн түүхийн музей болгох шийдвэр У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад гарсан. Энэ барилгын өмчлөлтэй холбоотой шүүхийн маргаан үргэлжилж байна. Засгийн газар 17 тэрбум төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарсан юм билээ.
БАРИМТ 23
УИХ-ын гишүүд 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тойрогтоо зарцуулна. Тэд тойрогтоо 4 тэрбум төгрөгийг хаана, юунд зарцуулахыг шийдэх эрхтэй. Энэ хүмүүс ажлаа хийж байгаа хүмүүс. Ийм зүйл зарцуулах эрхтэй.
БАРИМТ 24
Ирэх оны эхний өдрөөс хэрэгжих Монгол Улсын засаг захиргаа түүний удирдлагын нэгжийн тухай хуульд зааснаар цаашид улсын төсвөөс томоохон авто замуудыг л санхүүжүүлнэ. Сум, нийслэлийн замыг аймаг, нийслэлийн улсын төсвөөс гаргана.
Сэтгэгдэл (12)