БАРИМТ 1
Өнөөдрөөс эхлээд гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч, танхимаар хуралдана.
БАРИМТ 2
Хичээж, зүтгэж ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. УИХ-ын гишүүн бүр ажлын хэсэг ахлаж, чиглэл чиглэлээр ажиллаж байгаа.
БАРИМТ 3
Намрын чуулганы нээлтэд гишүүд танхимаар, гадаадын элчин сайдын яамны төлөөлөгчид цахимаар оролцож байна.
БАРИМТ 4
Өнөөдрийн байдлаар 387 мянган хүн өвдөж, 1204 иргэн нас бараад байна. Цар тахлын халдвараар амь насаа алдсан ард иргэдийнхээ гэр бүл, төрөл төрөгсдөд УИХ гүн эмгэнэл илэрхийлье.
БАРИМТ 5
Цаашдаа цар тахлын халдварыг үед хөл хорио тогтоохгүй, хувь хүн, байгууллага халдвар хамгааллаа барьж, дасан зохицож ажиллана.
БАРИМТ 6
Бүх шатны сургуулийн сургалт эхэлсэн тул сургуулийн орчинд халдвар хамгааллын ягштал анхаарч, зохистой зөв менежментээр ажиллах шаардлагатай байна.
БАРИМТ 7
Эдийн засгийн хямралт байдал үргэлжилсээр байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багаслаа.
БАРИМТ 8
Онцгой нөхцөлд сайд нараас хариуцлага нэхэж ажиллана.
БАРИМТ 9
Саяхан шатахууны хомсдол үүссэн. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдалд хүргэсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Үнэнээ хэлж, асуудлаа шуурхай зохицуулах хэрэгтэй. Ийм асуудал илүү том эрсдэлд хүргэж болно.
БАРИМТ 10
Энэ удаагийн намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлох болно.
БАРИМТ 11
Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг сэргэсэн.
БАРИМТ 12
Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ цар тахлын өмнөх 2019 оны түвшинд хүрээгүй. Манай улсын урсгал тэнцэтгэл 25,7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.
БАРИМТ 13
Улсын гадаад өр 32,4 тэрбум долларт хүрсэн.
БАРИМТ 14
Дөнгөж сэргэж буй эдийн засагт дусал залгаж, хэвийн голидролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засахын тулд бодлогын реформ хэрэгжүүлэх шаардлагатай.
БАРИМТ 15
Дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, ядуурлыг бууруулах болно.
БАРИМТ 16
Хаврын буулганыг хүний эрхийг дээдлэх хэмээн тодорхойлж байсан. Түүний эрхийн тэмцэлд эцсийн цэг гэж байхгүй гэдгийг дахин хэлье.
БАРИМТ 17
Цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, цахим шилжилтийн үед энэ хууль тогтоомжинд нэн хариуцлагатай хандах, цар тахлын сөрөг шр нөлөөг хохирол багатай даван туулах, эрх зүйн зохистой орчин бүрдүүлэх шаардаж байна.
БАРИМТ 18
Энэ удаагийн чуулган зорилт эдийн засагт чиглэнэ. Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
БАРИМТ 19
УИХ бизнес эрхлэгч, ажил олгогч, татвар төлөгчдийн нүдээр харж хуулиудаа батлах ёстой.
БАРИМТ 20
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Төрөөс зүгээс саад хийхгүй байх орчинг бүрдүүлэх нь чухал.
БАРИМТ 21
Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг хянаж, үр ашгийг нэмэгдүүлж, төрийн өмчит компаниудын үр ашиг, ил тод байдал, хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
БАРИМТ 22
Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжсэн халамжаас хөдөлмөрт шилжих, хот хөдөөгийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад зарцуулах санхүүжилтийг шийдвэрлэх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой чиг үүргүүдийг төр гүйцэтгэхгүй байж, төрийн урсгал зардлыг бууруулах зорилтыг УИХ, Засгийн газар дэвшүүлж байна.
БАРИМТ 23
Эдийн засгаа сэргээхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цоо шинж шатанд гаргах, аль аль түвшиндээ санал нэгдэж байгаа.
БАРИМТ 24
Төр хувийн хэвшил нэг зүгт харж байж бодлого шинэ түвшинд хүрэх болно.
Сэтгэгдэл (10)