УИХ-ын намрын чуулган эхлэхтэй холбогдуулан Монгол үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Маргааш УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Үүнтэй холбоотойгоор МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт санал хүргүүлсэн.
2022 оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар нэмэх, ажлагсдын нэмэгдүүлсэн цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг улсын төсөвт тусгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх заалтыг эргэн авч үзэх шаардлагыг тавьж байна. Мөн төрийн албан хаагчдын тоог хүртээмжтэй байлгахын тулд орон тоог бууруулахгүй байхыг санал болгож байна. Түүнчлэн үнийн хөөрөгдлийг зогсоохыг санал болгож байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (18)