УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийж, УИХ-ын дарга, МАН-ын олонхийн бүлэгт шаардлага хүргүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дээрх мэдээллийн дараа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж төв талбайд гарч иргэдийг уриалав.
Тэрбээр "Эрх баригчид ард иргэдийг туйлдуулж байна. Одоо боллоо. "Одоо боллоо" уриатайгаар ирэх сарын 1-нд төв талбайд цуглана. Ковид нэрийдлээр зарцуулагдсан нийт 20 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зарцуулалт ил биш байна. Ковидын 5,1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн 2,4 их наяд төгрөгийнх нь тайлан байгаад 2,7 нь байхгүй байх жишээтэй. Үүнийг эрх баригчид хулгайлсан. 10 их наядын үр дүн гарахгүй байна. Нийт 20 их наядыг ковидын эсрэг зарцуулсан ч үр дүн гарахгүй байгаа.
Засгийн газар хариуцлагагүй ажилласны үр дүнд шатахуун хомсдоод байна. Үнэхээр одоо боллоо. Тиймээс аравдугаар сарын нэгэн өдөр иргэд Төв талбай дээр ирж, үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (21)