БАРИМТ 1
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн 3 нэр дэвшигчдийн дансанд нийт 6 тэрбум 407 сая 100 мянган төгрөгийн орлого төвлөрчээ.
БАРИМТ 2
Сонгуулийн үйл ажиллагааны зардалд 6 тэрбус 690 сая 300 мянган төгрөг зарцуулсан байна.
БАРИМТ 3
Харин харилцах дансанд 229 мянга 600 төгрөгийн үлдэгдэлтэй үлджээ.
БАРИМТ 4
Түүнчлэн 283 сая 400 мянган төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байна.
БАРИМТ 5
Нэр дэвшигчдэд өгсөн хандаивын нэгдсэн мэдээллээс харахад МАН-д хамгийн олон буюу 3329 хүн 4 тэрбум 772 сая 640 мянга 200 төгрөгийн хандив өгсөн байна.
БАРИМТ 6
Зөв хүн электорат эвсэлд 1999 хүн, байгууллага 1 тэрбум 175 сая 316 мянган төгрөг, Ардчилсан намд 104 иргэн, байгууллага 459 сая 192 мянга төгрөгийн хандив өгчээ.
БАРИМТ 7
Нэр дэвшигчдээс Зөв хүн электорат эвсэлээс нэр дэвшигч Д.Энхбат 200 сая төгрөгийг өөрийн хөрөнгөөс гаргасан байна.
БАРИМТ 8
Харин МАН, АН-аас нэр дэвшигчид өөрийн хөрөнгөөс гаргаагүй хэмээн тайландаа мэдүүлжээ.
БАРИМТ 9
Сонгуульд нэр дэвшигчдэд 29 хуулийн этгээд 184 сая 400 мянган төгрөг, 5401 иргэн 5 тэрбус 400 сая 900 мянган төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгсөн байна.
БАРИМТ 10
Тус сонгуульд нам, эвслүүдээс 621 сая 800 мянган, нэр дэвшигч өөрийн хөрөнгөөс 200 сая төгрөгийн орлогыг сонгуулийн зардлын дансанд тус тус төвлөрүүлсэн байна.
БАРИМТ 11
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/20 дугаар тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8 тэрбум 103 сая 900 мянган төгрөгөөр тогтоосныг 3 нэр дэвшигч хэтрүүлээгүй аж.
БАРИМТ 12
Монгол ардын нам Бэйкер Тилли Далайван аудит ХХК, Ардчилсан нам Пантер мидланд аудит ХХК, Зөв хүн электорат эвсэл Энич аудит ХХК-иар тус тус аудит хийлгэжээ.
БАРИМТ 13
Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангаар нийт 6 тэрбум 407 сая 100 мянган төгрөгийн орлого бүрдүүлж, тайлагнаснаас 6 тэрбум 406 сая 3 мянган төгрөгийн мөнгөн хандив, 800 мянган төгрөгийн мөнгөн бус хандив байжээ.
БАРИМТ 14
Сонгуульд 2956 иргэн 0-1.0 сая хүртэл дүнтэй нийт 581 сая 200 мянган төгрөг өгсөн байна.
БАРИМТ 15
Харин 2444 иргэн 1.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 4 тэрбум 818 сая 900 мянган төгрөгийн мөнгөн хандив өгчээ.
БАРИМТ 16
Хуулийн этгээдээс 12 аж ахуйн нэгж, байгууллага 0-2.0 сая хүртэл дүнтэй нийт 5 сая 400 мянган хандивласан байх аж.
БАРИМТ 17
Мөн 17 аж ахуйн нэгж байгууллага 2.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 179 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгсөн байна.
БАРИМТ 18
Нэр дэвшигчид сонгуулийн үйл ажиллагааны зардалд нийт 6 тэрбум 690 сая 300 мянган төгрөг зарцуулжээ.
БАРИМТ 19
Нэр дэвшигчдийн зардлын тайланд сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз, цахим орчин ашиглах зардлын үлдэгдэл төлбөр болох 283 сая 400 мянган төгрөгийн өр төлбөр тайлагнасан байна.
БАРИМТ 20
Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу, буцах хаяг тодорхойгүй зэрэг 989 иргэний 177 сая 200 мянган төгрөгийн хуулиар зөвшөөрөөгүй хандив тайлагнасан байжээ.
БАРИМТ 21
Тиймээс 328 иргэний 173 сая 100 мянган төгрөгийн хандивыг буцаажээ. Харин 646 иргэний 3 сая 400 мянган төгрөгийн хандивыг улсын орлого болгосон байна.
БАРИМТ 22
Нэр дэвшигчид таван иргэний 700 мянган төгрөгийн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг өр төлбөрөөр тайлагнасан байжээ.
БАРИМТ 23
Сонгуулийн зардлын тайлангийн аудитаар хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг улсын орлого болгон төвлөрүүлээгүй 2.8 сая, хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу байхад иргэний хандивын орлогоор тайлагнасан 3.0 сая нийт 5.8 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоожээ.
БАРИМТ 24
Мөн Төрийн аудитын байгууллага сонгуулийн зардлын тайланг хянахад хуулиар хориглосон 5.8 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоосон байна.
Сэтгэгдэл (4)