Монголын үндэсний музей өнөөдөр өглөө 06:00 цагт "Өглөөний музей-Эх түүхээрээ аялахуй" арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хосгүй үнэт үзмэр "Алтай ятга"-ыг танилцуулсан юм. Сэргээсэн Алтай ятгын аялгууг хөгжимдөж, Их Хориг уулын археологийн малтлагаар илрүүлсэн ваартай өрөм, шар тос, алтан эдлэл зэрэг ховор олдворыг дэлгэлээ.
Сэтгэгдэл (3)