БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 40 гаруй жил ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын 105 насны ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралтын гэрэл зургийн цуглуулгыг түүхийн ухааны доктор Ч.Болдбаатарын тайлбартайгаар Фото 24 буландаа онцолж байна.
Ю.Цэдэнбал эх Я.Заяа, дүү Ю.Цэнд, Ю.Аюуш, Ю.Жавзан нарын хамт. 1950-иад он.
Ю.Цэдэнбал гэргий Анастасия Ивановна, эх Я.Заяа, дүү нарын хамт
Ээжийн хамт
1940 онд хуралдсан нам, улсын хурлаар тодорсон эрхэм бол Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд нар юм. Тэгэхэд намын шинэхэн дарга 24 шүргэж байсан бол Бум хурандаа Цэдэнбалын эцэг нь байхаар шахуу, 60 шахсан нэгэн байв. Олон насны зөрүү, ахуй боловсролын ялгаанаас үүдэн тэд тэгтлээ ойр дотно байсангүй гэнэ.
Ю.Цэдэнбал Увс аймагт өөрийн эцгийн бууц Тунмэндийн өвөлжөөнд Давст сумын иргэдтэй уулзжээ.ЗХУ-ын Элчин сайд Смирновын хамт нутгийн иргэдийн бэлтгэсэн идээ шүүсийг хөндөв.
БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, БНХАУ-ын удирдагч Мао Зэдун нар. 1952 он
БНСВУ-ын Ерөнхийлөгч Хо Ши Минтэй 1955 онд
Тамхилах мөч. ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Н.А.Булганин, БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал нар. 1957 он
1972 онд Ю.Цэдэнбал Кубад айлчилжээ. Кубын Төрийн тэргүүн Фидель Кастрогийн хамт
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм тус улсад айлчлах үеэр. 1977.09.10
Ю.Цэдэнбал пионерийн "Дөл" зуслан дээр. Тэрбээр БНМАУ-ын Маршалын хувцастайгаа сүүлчийн удаа нийтийн өмнө гарчээ. 1984.07.19
МАХН-ын XVIII их хурал Ю.Цэдэнбалын оролцсон сүүлчийн их хурал байжээ.
1990 оны 4-р сарын 6-нд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо Ю.Цэдэнбалд олгосон БНМАУ-ын Маршал, БНМАУ-ын баатар, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолыг хураах тухай шийдвэр гаргажээ. Хожмоо дээрх шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди хүчингүй болгожээ.
Ю.Цэдэнбал нь 1961 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, 1966 онд БНМАУ-ын баатар цол хүртэж, 1979 онд БНМАУ-ын Маршал цол олгожээ. Тэрбээр Сүхбаатарын одонгоор 5 удаа, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиар шагнагджээ.
Ю.Цэдэнбал1991 оны 4-р сарын 21-ний бямба гарагт 21 цаг 41 минутад таалал төгссөн байна..Талийгаачийн шарилыг Москвагаас Улаанбаатарт авчран Алтан-Өлгийд нутаглуулжээ.
Сэтгэгдэл (2)