Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралджээ.
Хуралдаанаар эдийн засаг, банк санхүүгийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв байдлыг харгалзан Мөнгөний бодлогын хүүг 6 хувиар хэвээр хадгалах шийдвэр гарчээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монгол Улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар байна. Цар тахалтай энэ үед түнш орнуудтай нягт хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлд ОУВС-гаас 98 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирсэн. Энэ нь валютын нөөц нэмэгдэх, ханш тогтвортой болоход дэмжлэг болж өгч байна.
Импорт огцом өсөж байгаа нь эдийн засаг сэргэх хүлээлт бий болгож байна.
Уул уурхайн бус салбар тухайлбал, боловсруулах үйлдвэр, тээвэр зэрэг эдийн засаг хэвийн байдалд орохоор цаашид өсөөд явна. Эдийн засгийг том тэлж чадах нь уул уурхайн салбар. Учир нь дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Энэ боломжийг ашиглаад борлуулалтыг сайн хийж чадвал тэр хэмжээгээр эдийн засаг сэргэх юм" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)