"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлахаа мэдэгдлээ.
МУГЖ Т.Ариунаа "Хамгийн том дайсан бол дотоод дайсан. Өнөөдөр энэ ялзрал нь төрийн хувцас өмссөн хүмүүс дунд байх шиг байна. Хууль бус аргаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, амар аргаар амьдрах гэсэн прокурорууд, тэдэнтэй хамт ажилласан хулгайч нарыг яагаад гаргаж чадахгүй байгаа юм бэ.
Хонгилын прокуроруудаа хэзээ цэвэрлэх юм бэ.
Хамгаалаад байгаад байх юм уу. Бидний 20 жилийн хөдөлмөрийг дээрэмдчихээд өнөөдөр юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Хэзээ хонгилын прокуроруудад хариуцлага тооцно, тэр хүртэл суулт хийнэ. Бид бол хохирсон иргэдийн нэг л жишээ. Бид урагшаа яваад байгаа юм уу, ухраад байгаа юм уу. Би ханийнхаа талд орохгүй бол хэн орох юм бэ. Шударга ёсыг тогтоодог хүмүүс нь хүртэл өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалаад явж байна. Гаргасан шийдвэрт нь үнэхээр гомдолтой байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (13)