Улс төрийн намуудад "Хар машин"-гүйгээр сонгуульд оролцохыг Иргэний Зориг-Ногоон намаас уриаллаа.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Бархүү “2012 оноос өнөөдрийг хүртэл төрийн бүх шатн сонгульд хэрэглэж ирсэн хар машин нь хэт хоцрогдсон, сонгуулийн санал тоолох явцад луйвар хийх боломжтой хэмээн улс төрийн намын нэр дэвшигчдэд хандан уриалга гаргаж байна.
Үүнийг иргэн Г.Ган-Очирын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө санал тоолох автоматжуулсан системийн луйвар хийх боломжтойг дэлгэсэн баримт бэлхнээ харуулж байна. Төрийн бүх шатны сонгууль хараат бус, тэгш, шударга, чөлөөт байдалд явагдах үндсэн нөхцөл нь иргэд саналаа чөлөөтэй өгөх, өгсөн санал нь хулгайлагдахгүй гэдэгт итгэл дүүрэн байх үүднээс сонгогчдын саналыг 100 хувь гараар тоолох нь зүйтэй гэж үзэж байна.
Жишээ нь, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэг буюу Англи, Герман зэрэг улсууд сонгуулийн хар машинаас татгалзсан байдаг бөгөөд 100 саяас дээш хүн амтай Япон, ОХУ гэхэд сонгуулийн дүнг гараар тоолж байна.
ИЗНН-ын саналыг хүлээн зөвшөөрч байгаа бүх нам, нэр дэвшигчидтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (6)