Боксын ДАШТ-ийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, дараа нь шигшээ багаас хөөгдөх шийтгэл сонссон. Тэгвэл гавьяат тамирчин Э.Цэндбаатар дөнгөж сая мэдэгдэл хийлээ. "Монголын боксын холбооны шийдвэрт би харамсахгүй байна. Энэ шийдвэр намайг ДАШТ-д оролцох эрхийг хассан болохоос биш боксоо орхиход нөлөөлөхгүй.
Үе үеийн боксчид болон Монголын боксын холбооныхоо ах нараас уучлал хүсч байна. Би тэдний оронд байсан бол тэдэнтэй адилхан хариуцлага тооцох байсан. Монголын боксын холбооны ерөнхийлөгч сонгогдож, хоолонд оруулсан.
Тэнд ямар нэгэн согтууруулах ундааны зүйл байгаагүй. Би дээд үеийнхээ таван ахтай нийлж, өөр газарт очиж согтууруулах ундаа хэрэглэсэн. Намайг зодсон хоёр ахдаа би гомдол гаргахгүй. Маргааш нь Цагдаагийн байгууллагад гомдолгүй гэдгээ мэдүүлсэн. Энэ бүх зүйл архинаас боллоо. Би үүнд их гэмшиж байна. Шинэ залуу үеийн дүү нарыгаа ДАШТ-д оролцох бэлтгэлд нь туслан бэлтгэлийг нь хангаж өгнө, дэмжих болно" гэж хэлэв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (13)