Азийн хөгжлийн банк, Сангийн сад нар 2021-2024 онд хамтран ажиллах стратегийн баримт бичгийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Азийн хөгжлийн банктай хамтарч ажиллаад 30 гаруй жил болж байна. 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр 2021-2024 онд хамтран ажиллах стратегийн хөтөлбөрөө батлахдаа "Алсын хараа 2050", Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого зэрэгтэй нягт уялдууллаа. 2021-2024 онд цар тахлыг даван туулах, тогтвортой хүртээмжтэй хөгжлийн суурийг тавих зорилгоор хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломжуудыг хөхиүлэн дэмжих, өрсөлдөх чадвар ба Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, уур амьсгалд дасан зохицох дэд бүтцийг хөгжүүлэх, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэмжтэй, ногоон эдийн засгийг дэмжих гэсэн үндсэн гурван чиглэлд хамтран ажиллахаар баримт бичигт тодорхойллоо.
Үүнд ЖДҮ-ийг дэмжих ажлын байр бий болгох, экспорт, импортыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, дэд бүтцийн салбарт гээд дэд чиглэлд хамтран ажиллах юм.
2021-2024 онд АХБ-тай хамтрах стратегийн хөтөлбөрт тусгагдсан төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас манай улсад жилд дунджаар 370 сая ам.доллар санхүүжүүлэх боломжтой хэмээн мэдэгдсэн" гэлээ.
Харин тус банкны суурин төлөөлөгч Павит Рамчандран "Шинэ стратегийн хүрээнд 1,5 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор болж байна. Хүү багатай, хөнгөлөлттэй зээлүүдийг Монгол Улсад санхүүжилт хийхийг эрмэлзэж байна" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (1)