ХХБ болон Виза интернэйшнл байгууллага хамтран онлайн худалдан авалтыг дэмжих зорилготой “Виза-тай хамт” урамшуулалт аяныг 2020 оны 08 дугаар сараас 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зохион байгуулснаар энэхүү аян амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
Аяны талаар товч мэдээлэл хүргэхэд, өнгөрсөн хугацаанд ХХБ-ны Виза карттай харилцагчид маань дотоодын болон гадаадын сайтуудаас 10,000₮ / 3$ / 3€ дүнтэй тэнцэхүйц онлайн худалдан авалт хийх бүрдээ 1ш урамшууллын эрх цуглуулах боломжтой байсан бөгөөд нийт 8 удаагийн тохиролд цуглуулсан эрхээрээ оролцох боломжтой байсан юм.
Энэ хугацаанд нийт 17,000 гаруй харилцагч цуглуулсан урамшууллын эрхээрээ аянд оролцсон бөгөөд үүнээс азтай 70 харилцагч маань 100$-ын эрх бүхий хүссэн сайтаасаа онлайн худалдан авалт хийх эрх хожсон. Харин супер 10 харилцагч маань 300$-ын эрх бүхий Олимпын Виза Алтан картын анхны эзэд боллоо. Банкны зүгээс шилдэг оролцогчдоо халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хүлээн авч, шагналыг нь гардуулж өгсөн бөгөөд харилцагчдын сэтгэгдлийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
|
Супер оролцогч Ц.Уянга: ХХБ-ны Виза картыг 2015 оноос ашиглаж байгаа. Бусад банктай харьцуулахад аюулгүй байдал болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, гүйлгээ хийхэд буцаалт хийхгүй байх магадлал хамгийн өндөр гэж тухайн үедээ сонгож байсан. Өнөөдрийг хүртэл карттай холбоотой ямар нэгэн хүндрэл учирч байгаагүй. Би картаа ихэвчлэн хувийн хэрэгцээндээ бараа захиалж авах болон Page-ийн Boost хийхэд ашигладаг. Банкнаас холбогдож эрсдэлээс хамгаалах үүднээс тогтмол тодруулга авдагт их сэтгэл хангалуун байж, санаа зовохгүйгээр гүйлгээгээ хийдэг. Азтан болсон тухай найз маань анх хэлэхэд итгээгүй, өөрөө шалгаруулалтын Live-г үзэж итгэсэн шүү. |
Супер оролцогч Г.Ганхүү: Би 2007 оноос ХХБ-ны харилцагч болсон. Дараахан нь олон улсын карт захиалж олон улсын төлбөр тооцоондоо ашиглаж эхэлсэн. Хувийн болон ажлын хэрэгцээнд картаа тогтмол ашигладаг. Netflix-ийн төлбөр, компанийнхаа тоног, төхөөрөмжийг Amazon-аас захиалж авах зэрэгт түлхүү ашиглагддаг. Банкнаас холбогдож гүйлгээ лавлах болон бүртгүүлсэн сайтуудаас картын мэдээллээ устгаагүйгээс болж, нэмэлт шимтгэл татаж байгааг анхааруулдаг нь сэтгэлд амар байдаг. Азтан болсон талаар банкнаас утсаар мэдэгдсэн. Тогтмол ашигладаг картаараа азтан болсондоо баяртай байна. |
|
Супер оролцогч С.Амарбаясгалан: ХХБ-ны Виза картыг ашиглаад 1 жил болж байна. Энэхүү картаа 2020 оноос ашиглаж эхэлсэн. Олон улсын худалдан авалтад хамгийн аюулгүй гэж сонссон болохоор сонгож байсан. Энэ карт маань дотоод, гадаад гэлтгүй миний өдөр тутмын бүх хэрэгцээг хангаж чаддаг. Урамшууллын аяны талаар сайн мэдээгүй байсан болохоор банкнаас утсаар ярихад их гайхсан. Цаашид ч тогтмол ашиглах болно. Баярлалаа |
Супер оролцогч Ч.Золжаргал: Миний хувьд 2017 оноос Виза картыг хүмүүс Forex гүйлгээнд татан авалт талдаа шуурхай гэж санал болгож байсан учраас ашиглаж эхэлсэн. Хэрэглээд удаагүй байхад л их хэмжээний мөнгө гарах, нэхэмжлэл ирэх зэрэгт банкнаас холбогдож асуудаг байсан. Тийм болохоор хамгаалалт сайтай гэж боддог. Дансанд байгаа доллараа Монголдоо дэлгүүрт валют хөрвүүлээд л төгрөгөөр шууд ашиглах боломжтой нь их амар санагддаг. |
|
Супер оролцогч Б.Эрдэнэхүү: Миний хувьд 2017 оноос хойш Виза картыг ашиглаж эхэлсэн. Гадагшаа мөнгө шилжүүлэх болон сайтуудад төлбөр төлөхөд илүү хялбар, түргэн шуурхай байж чаддаг. Бас бусад банкнуудтай харьцуулахад шимтгэл хураамж бага санагдсан. Өдөр тутамдаа 4-5 гүйлгээ хийдэг учир цаашид ч тогтмол ашиглана гэдэгт итгэлтэй байна. |
Супер оролцогч Х.Дашням: ХХБ-ны Виза картыг 2008 оноос ашиглаж байгаа. Би их аялах дуртай учир хамгийн найдвартай байдлыг бодож сонгосон, итгэлийг минь ч алдаагүй. Улс хоорондын хил хаалттай учир гүйлгээ багассан, гэхдээ тодорхой хэмжээнд Виза картаа тогтмол ашиглаж байгаа. |
Урамшууллын эзэд болсон харилцагчид маань Виза картаа ашиглахдаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн юм. Мөн аяны хугацаанд TDB Online аппликейшн ашиглан Виртуал хэлбэрийн Виза карт үүсгэх боломж бүрдсэн. Ингэснээр харилцагчид маань хормын дотор олон улсын картаа үнэгүй үүсгэж, шууд интернет гүйлгээ хийж, урамшуулалт аянд оролцсон нь интернет төлбөр тооцоонд Виза карт нь найдвартай, эрсдэлгүй болохыг баталсан билээ.
2021 онд бид энэхүү урамшуулалт аянаа дахин зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Виза интернэйшнл байгууллагатай хамтран харилцагч та бүхэндээ шилдэг технологи, хөнгөлөлт урамшууллыг санал болгож, илүү хичээн ажиллах болно.
Урамшуулалт аянд идэвхтэй оролцсон VISA карттай харилцагч бүрдээ талархал илэрхийлье.
Таныг дэлхийтэй холбох санхүүгийн гүүр
Худалдаа, хөгжлийн банк