БАРИМТ 1
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах УОК-ын саналыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжлээ.
БАРИМТ 2
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын Чингис хаан боомтоос бусад боомтод 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгаж байна.
БАРИМТ 3
Ингэснээр одоогийн үргэлжилж байгаа Улбар шар түвшинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн үг юм.
БАРИМТ 4
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Нийт хүн амын урьдчилан сэргийлэх ирт илрүүлэг, үзлэг оношилгоог эрчимжүүлэх ажлын талаар хэлэлцсэн. Манай улсын хувьд тэргүүлэх таван өвчлөлд амьсгалын тогтолцооны эмгэг, хоол боловсруулах, шээс, бэлгийн зам, зүрх судас, гэмтэл хордлого гадны бусад шалтгаантай гэсэн өвчлөл багтдаг. Нас баралтын хувьд зүрх судасны өвчин, хордлого, амьсгалын замын өвчин, хавдар тэргүүлэх шалтгаан болж байна.
БАРИМТ 5
Манай улсын хувьд насны бүлгээр ангилсан багц хэрэгждэг боловч нийт 18-аас дээш насны иргэдийн хамрагдалт 7.9 хувь байна. Тиймээс насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг ажлын хэсэг гаргаж эрчимтэй зохион байгуулалт хийнэ.
БАРИМТ 6
18-аас дээш насны иргэдэд зориулсан 43,000-75,000 төгрөгийн багц шинжилгээ байдаг. Улсын болон хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт очсон энэ багцаар үйлчлүүлж болно. Насны багцын нэр төрлийг олшруулж, боловсон хүчнийг чадавхижуулах ажлыг хийнэ.
БАРИМТ 7
2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улс даяар эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэх үзлэгт бүх иргэнийг хамруулах зорилтыг тавин ажиллаж байна.
БАРИМТ 8
АстраЗенека вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст нэмэлт гуравдугаар тунг хийж байгаа. Хариу арга хэмжээний багийн 13 мянга гаруй хүн гаруй хүн вакцин хийлгээд байна.
БАРИМТ 9
Коронавируст халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийлгээд халдвар тархана гэсэн ойлголт байхгүй.
БАРИМТ 10
Харин эсрэгээгээ эсрэг биеийн титр нэмэгдэж, дархлалын эс нэмэгдэж байгаа гэх судалгааны үр дүнгүүд гарсан.
БАРИМТ 11
Бусад төрлийн вакцинуудын тухайд бүрэн тун авснаас хойш 3 сарын дараагаас эсрэг биеийн титр буурч байгаа талаар судалгааны үр дүнгүүд бий.
БАРИМТ 12
ДЭМБ гурав дахь тунгийн асуудалд нэлээд нухацтай, хүлээцтэй хандаж байгаад шийдвэр гаргах чигтэй байна. Харин вакцинжуулалт өндөр хувьтай явж байгаа улс орнууд гурав дахь тунг хийгээд эхэлсэн.
БАРИМТ 13
Манай улсын хувьд гурав дахь тунг Файзер вакцинаар хийхээр төлөвлөлт хийн татан авалт хийж байна. Эхний ээлжид 65-аас дээш насны 450 мянга орчим иргэнд гурав дахь тунг хийхээр төлөвлөсөн.
БАРИМТ 14
Хичээл сургууль эхлэхтэй холбоотойгор бүх хүүхдээс шинжилгээ авна гэж ойлгож болохгүй. Тухайн сургууль нэгдүгээр ангийн 100 сурагчтай гэж бодоход 5-6 сурагчаас л шинжилгээ авна.
БАРИМТ 15
Шинжилгээг хамраас авахгүй, залгиураас авах боломжтой.
БАРИМТ 16
Иммуноглобулиныг 2000 оны эхээр манай улс үйлдвэрлэдэг байснаа зогсоосон. Одооноос дахин үйлдвэрлэж эхлэхээр судалж байна. Иммуноглобулиныг аль ч насны хүнд хийж болдог бөгөөд дархлааны системийг дэмждэг.
БАРИМТ 17
Хэрэв иммуноглобулиныг үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл хүүхдүүддээ хийх боломжтой болно гэж үзэн судалгааны ажлаа эрчимжүүлж байна.эрэгслүүдээр дамжуулан иргэдэд таниулах ажлыг нэн яаралтай зохион байгуулахыг шаардаж байна.
БАРИМТ 18
Монгол Улсад батлагдаж буй халдварын 25-30 хувийг хүүхдийн эзэлж байгаа ба вакцинжуулалттай холбоотойгоор 12-17 насныхан халдвар авах нь буурч байгаа.
БАРИМТ 19
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гадна талбайд зохион байгуулагдах тэмцээн уралдааныг тухайн аймгийн Засаг дарга, онцгой комисс нөхцөл байдлаа үнэлээд зохион байгуулах эсэхийг шийднэ гэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд хэд хэдэн аймагт тэмцээн уралдаан зохион байгуулсан.
БАРИМТ 20
Харин энэ сарын 21-нээс тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон. Энэ нь намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотой. Хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа энэ үед тэмцээн уралдааныг түр хугацаагаар зогсоосон. Цаашдаа нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргаад явна.
БАРИМТ 21
Баян-Өлгий аймагт халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 10 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох саналаа УОК-т ирүүлсэн. Таван удаагийн эрсдэлийн үнэлгээгээр "Эрдэл өндөр" гэж үнэлэгдсэн учраас саналыг нь хүлээн авч, аймгийн Засаг дарга захирамж гарган хөл хорио тогтоосон.
БАРИМТ 22
Аймгууд тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоох бол саналаа УОК-т ирүүлээд, зөвшилцөөд шийдвэр гаргаад явж байгаа.
БАРИМТ 23
Улаанбаатар хотын үйлчилгээний байгууллагууд цагийн хязгаарлалтаар ажиллаж байгаа. Цаашдаа ч зарим ААН-ийн хувьд цагийн хязгаарлалт хийх байх.
БАРИМТ 24
Халдварын нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргаж байгаа бөгөөд аль болох ААН-үүдээ дэмжих чиглэлийг барьж байгаа. Одоогийн байдлаар бараг бүх ААН-үүд хариуцлагын гэрээгээ хийгээд нээгдчихсэн байгаа.
Сэтгэгдэл (1)