Монголын нүүрс тээврийн жолооч нараас коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Ганцмод боомтын нүүрс тээвэрлэлтийг Хятадын тал өнөөдрөөс эхлэн 14 хоног зогсоогоод буй.
Сүүлийн үед аймгуудад бүртгэгдэх халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа. Үүнээс тодорхой хувь нь коронавирусний шинэ хувилбар болох дельта вирус илэрч байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас халдварын тохиолдол есдүгээр сард дээд цэгтээ хүрнэ гэдгийг анхааруулсаар байгаа бөгөөд халдвар хамгааллынхаа дэглэмийг сайтар баримтлах, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг уриалсан.
Тэдний хэлсэн шиг нөхцөл байдал хүндэрвэл хилийн боомтуудын үйл ажиллагаа тасалдах эрсдэл өндөр байна.
Үүнээс үүдэн экспорт зогсож, импортын бараа бүтээгдэхүүн гацсанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, эдийн засаг ч хүнд байдалд орох юм.
А.Сүх
Сэтгэгдэл (1)