Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлийн улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй гэдгийг АТҮТ-өөс мэдэгдлээ.
Тодруулбал, “Коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Замын-Үүд боомт -БНХАУ-ын Эрээн боомтын тээвэрлэлт буурсан.
Тээвэрлэлт буурсан боловч улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын тоо нэмэгдсээр байна.
Үүнтэй холбогдуулан Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлд хилийн татан авалтын тоо тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн тоотой уялдахгүй, тээврийн хэрэгслийн хэт их бөөгнөрөл үүсээд байгаа тул 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар Замын-Үүд- Эрээн боомтын чиглэлийн улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй болсныг үүгээр мэдэгдэж байна” гэлээ.