Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр “Нүүрсний экспортыг хэвийн болгох талаар эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Бидний тооцож байгаагаар есдүгээр сараас хэвийн болох болов уу гэсэн хүлээлттэй байна. Ингэхдээ чингэлгээр гаргах төлөвлөгөө гаргасан.
Мөн Төрийн өмчийн компаниудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ.
Тухайлбал, үр өгөөжтэй компаниудыг дэмжээд явна. Хоёрдугаарт, ямар ч үр ашиггүй газруудад үнэлгээ хийж татан буулгах гуравдугаарт, олон нийтийн хяналтад шилжүүлнэ. Үүний нэг сайн жишээ нь Монгол шуудан шүү дээ. Олон нийтийн хяналтад шилжсэнээс хойш үр өгөөж нь тав дахин нэмэгдэж байсан.
Түүнчлэн энэ оны долоодугаар сарын байдлаар Төсвийн орлого 105.5 хувийн биелэлттэй гарсан сайн мэдээтэй байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (9)