НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд тарвагыг гурван жилээр агнахыг хориглосон. Тэгвэл он гарсаар тарвага болон түүхийг эдийг тээвэрлэсэн 61 зөрчил гарчээ. Улмаар Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, тарвагыг ЗӨСҮТ рүү шилжүүлжээ.
Зөрчил ихэвчлэн Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймгуудаас ирж байгаа тээврийн хэрэгслээс илэрч байна.
Эдгээр аймгууд нь тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй. Тахлын голомтын бүсэд хамаардаг аж. Улсын хэмжээнд 17 аймгийн 130 гаруй сум тарваган тахлын голомттой гэсэн судалгаа байдаг.
Зөрчлийн тухай хуулиар тарвагыг хууль бусаар агнасан, худалдсан, худалдан авсан иргэнийг 300 мянган төгрөг, ААН-ийг 3 сая төгрөгөөр торгохоор заасан. Мөн экологи, эдийн засгийн нөхөн төлбөрийг хоёр дахин тооцож авдаг. Мөн иргэд, жолооч нарт эзэн биегүй ачаа авахгүй байхыг анхааруулж байна. Учир нь тээвэрлэсэн жолоочид арга хэмжээ авдаг аж.
А.Сүх
Сэтгэгдэл (1)