ЗТХ-ийн сайд Л.Халтарын хууль бус үйлдэл, гэрээний талаар Авто тээвэр, авто замын мэргэжлийн холбоодоос шаардлага хүргүүлж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойр хүртэлх 407 км авто замыг "Баянзам хоршоо" ТББ-д шилжүүлсэн гэрээ нь хууль бус бөгөөд тус зам дээр иргэд, зорчигчид QR код аваагүй бол зорчих эрхгүй болжээ.
Тээвэрчдийн зүгээс "Тус замд зорчихын тулд "Баянзам хоршоо" ТББ-тай гэрээ байгуулна. Үүний тулд тухайн байгууллагад 120 сая төгрөг өгнө. Энэ нь Л.Халтар сайд холбогдох хууль зөрчсөн ноцтой үйлдэл юм. Энэ гэрээгээ цуцлахгүй бол дараа дараагийн акциудыг хийхээ тээвэрчдийнхээ өмнөөс мэдэгдэж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэлд тээвэрлэх нүүрс худалдан авах гэрээ байгуулсан тээвэрлэгч бүрээс 120 сая төгрөг, тээвэрлэлтийн тонн тутмаас 5300, нэг рес тутмаас 444,0 төгрөг, QR код олгох нэрийдлээр пост бүрээс зардал авч байна.
Энэ нь төрийн чиг үүргийг давсан хууль бус татвар хураамжийг тээвэрчдээс авч байна. Хууль бус гэрээгээ Л.Халтар сайд долоон хоногийн дотор цуцлахыг шаардаж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)