"Оюу толгой"-н Ажлын хэсгээс хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн дарга, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Манай ажлын хэсгийн үндсэн зорилго 2019 онд батлагдсан Засгийн газрын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх юм. Оюутолгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1 тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Мөн Гүний уурхайн ашиглалтад орох хаугацаа 22 сараар хойшилсон.
Энэ асуудлаар Засгийн газар Рио Тинтод удаа дараа хүсэлт тавьж, дэлхийд нэр хүндтэй хөндлөнгийн шинжээчдийг ажиллуулсан.
Улмаар Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн гаргаснаар зардал нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь гео техникийн асуудлаас болж зардал нэмэгдээгүй гэсэн дүгнэлт гаргасан.
Төслийн менежментийн багаас зардал нэмэгдсэн нь Оюутолгойн Гүний уурхайн гео техникийн нөхцөлөөс болсон гэх тайлбарыг удаа дараа ирүүлж байсан бол дэлхийн нэр хүндтэй шинжээчдийн баг дээрх дүгнэлтийг гаргалаа. Энэ нь хэлэлцээрийг ахиулахад хувь нэмэр болох юм.
Лондоны Арбитрын шүүхэд маргаан үргэлжилж байна. Энэ сард хэлэлцээ эхэлнэ. Засгийн газар "Оюу толгой" компанийн эсрэг сөрөг нэхэмжлэл гарган, Рио Тинто группийг маргаанд татан оролцуулах ёстой гэж үзсэн. Энэ шүүх хуралд бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг ашиглана. Рио Тинто групп менежментийн үүрэг гүйцэтгэсний төлбөрт жил бүр нийт зардлаас 6 хувийн төлбөр авдаг. Мөн энэ төсөл манай талд үр өгөөж багатай байна. Энэ дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)