Замын-Үүд боомтын зөвлөлөөс ачаа бараа тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Отгонсүх “Замын-Үүд дэх Гаалийн газар иргэддээ 12 бүсээр үйлчилгээ үзүүлж байна. Хяналт, шалгалт бүрдүүлэлтийг цаг тухайд нь хийж, тухайн өдөрт нь эздэд нь ачаа барааг хүргэж байна.
20 гаруй хоногийн хугацаанд импортын бараа бүтээгдэхүүн авто замаар 50-60 хувь, экспортын ачаа барааны эргэлт 10 орчим хувиар нэмэгдсэн.
Анх ирэхэд 50 мянган тонн орчим бараа Эрээн хотын боомтод бөөгнөрсөн байсан. Бид үүнд анхаарч ажилласны дүнд өнөөдрийн байдлаар 20 мянган тонн орчим бараа үлдээд байна.
Үлдсэн ачаа барааг энэ сардаа багтаан авна.
Эхний ээлжинд 2000 орчим машин гаалийн дотор болон гадна талд байсныг татаж аваад, ачаа барааг эздэд нь хүлээлгэн өгсөн.
Түүнчлэн есдүгээр сарын 1-ний өдөр ойртож байна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй байна. Тээврийн хөлс үнэтэй байна гэдэг гомдлыг иргэд байнга ирүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан тээврийн зардлыг гурав дахин бууруулахаар өчигдөр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад буурах юм” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)