Өнгөрсөн зуны олимпын наадмуудын үеэр ОХУ-ын хоёр зуугаас дээш тооны тамирчдаас допингийн бодис илэрч мөн зохион байгуулалттайгаар тамирчдадаа хэрэглүүлдэг байсан болох нь тогтоогдсон тул Олон улсын олимпын хорооноос тус улсын төрийн дуулал, далбаа, мөн албан ёсны нэрийг нь дөрвөн жилээр буюу 2020 оны Токио болон 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмуудын нэг хэсэг байлгахгүй байх шийдвэр гаргасан. Мөн 2018 онд зохион байгуулагдсан өвлийн олимпод ОХУ тамирчдаа Олон улсын олимпын хорооны нэрэн дор илгээж байсан.
Тэгвэл одоо зохиогдож буй Токиогийн олимпын наадамд ОХУ-ын шигшээ баг өөрийн улсынхаа олимпын холбооны далбаа болон нэрийн дор тамирчдаа илгээсэн бөгөөд, хэрэв тус улсын тамирчид алтан медаль хүртэх юм бол ОХУ-ын төрийн дууллын оронд ямар дуу Токиогийн тэнгэрт эгшиглэх вэ? Гэх асуулт олон хүмүүсийг эргэлзүүлж байна.
ОХУ нь бид бүхний сайн мэдэх “Катюша” дууны аяыг төрийн дууллаараа солих хүсэлт анх гаргасан ч Олон улсын олимпын хорооны зүгээс цэрэг дайны холбогдолтой дууг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон үйл ажиллагаан дээр эгшиглүүлэх нь тохиромжгүй гэсх шийдвэр гаргасан тул “Piano Concerto No. 1” буюу бидний хэлж заншсанаар “Чайковский” гэх аялгууг эгшиглүүлэхээр болсон.