Цар тахлын улмаас бүтэн жилээр хойшилсон хүн төрөлхтөний цэнгэлийн манлай зуны XXXII олимпын наадам өчигдөр нээлтээ ёслол төгөлдөр хийлээ. “Токио-2020” олимпын наадамд 206 орны 11.324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөнө. Олимпын нээлтийг галт бамбаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл энэхүү галт бамбарыг теннисчин Наоми Осака асаалаа. Монголын баг тамирчид 190 дэх орон болж, жагсан орж ирсэн юм. Шигшээ багийн тугийг жүдоч, гавьяат тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсчин Онолбаатарын Хулан нар залж орж ирэв. Ингээд та бүхэнд “Токио-2020” олимпын наадмын нээлтийн ёслолын 24 фото агшиныг хүргэж байна.
Сэтгэгдэл (7)