Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогч компаниудад шалгалт хийсэн талаараа мэдээллээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ГЕГ, МХЕГ, НМХГ, ИНЕГ, Газрын тосны газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг гарч, шалгалт хийлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 28 ААН-ийн 19 агуулах болон 17 шатахуун түгээх станц болон 10 воганаас 76 дээж авч, дээрх газруудын лабораториудад шинжилсэн.
Мөн энэ удаад 10 вагоноос дээж авсан. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас гадна ИНЕГ-ын лабораторид давхар шинжилсэн.
Нийт 32 дээжээс 13 нь стандарт хангаагүй зөрчил тодорхойлогдсон. Үүнд Жаст ойл, Мон Суль, Петро стар, Магнай трейд, Синчи ойл, Люкс ойл, Хөрс авто сервис, Аргал ойл, Шунхлай трейд, Петрочайн ХХК-ийн шатахуунууд зөрчилтэй гарсан байна.
Мөн нийт 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан. АИ92 бензиний актаны хэмжээ бага 9 ААН байсан. Дизель түлшний цитаны тоо бага 22, хувийн жин бага 25, механик хольц илэрсэн 5 аж ахуйн нэгж байна.
Зөрчилтэй ААН-үүдэд зөрчлийн туай хуулийн дагуу 9 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Компаниудаас доод тал нь хоёр зөрчил илэрсэн. Зөрчилтэй ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах ажил яаманд хийгдэхгүй байна. Тиймээс давтан зөрчилтэй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох яаманд нь хүргүүлэх болно.
Мөн шатахууны үнийг үгсэн хувилдаж нэмсэн эсэх асуудлыг шалгасан. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор шатахууны үнэ нэмэхийг зөвшөөрсөн. Улмаар компаниуд ээлж дараагаараа шатахууны үнээ нэмсэн байна. Тиймээс үгсэн хувилдаж нэмсэн зүйл алга гэж тогтоосон.
Одоогоор Монгол Улсад хуурамч шатахуун тогтоогдсонгүй" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (227)