Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллалаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, Засгийн газраас эрүүл мэндийн чиглэлд авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд танай байгууллагын үүрэг маш их. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар түргэн шуурхай, ил тод нээлттэй ажиллах шаардлагатай. Манай улсад эмийг бүртгэхээсээ эхлээд нугалаа гаргадаг.
Эмийг олон улсын нэршилээр биш оруулж ирдэг компаниар бүртгэдэг. Тэгээд хяналт тавьдаггүй. Бусад ижил төрлийн аж ахуйн нэгжүүдэд үнэ, чанараар өрсөлдөх боломжгүй болдог. Эмийн зөвшөөрөл олгоход асар том сүлжээ бий болсон. Үүнийг таслан зогсоож, ил тод болгох хэрэгтэй. Нэг эмийн зөвшөөрлийг авахдаа хэдэн өрөө байр сав амлаж байж авдаг яриа хүртэл бий. Энэ бол оргүй зүйл биш. Ингэж нугалгаа гаргаж болохгүй. Засгийн газар авлигатай хатуу тэмцэж байгаа.
Дүүргүүдийн эмнэлэг эмийн хомсдолтой байна. Тиймээс иргэдийг өөрсдөө авчирж гэж байна. Гэтэл энэ нь маш өндөр өртөгтэй байгаа учраас үүнээс болж, иргэд амь насаа алдах эрсдэл гарч байна. Тиймээс эмийн хомсдолоос үүдэж, эрдэнэт хүний амь нас эрсддэг байдал гаргаж хэрхэвч болохгүй. Улсын хэмжээнд хомсдолтой эм хүртэл байна. Нэг компани оруулж ирэхээр зөвшөөрөл авчихаад ашиггүй байна гээд оруулж ирэхгүй, хомсдол үүсгэж байна. Ийм байдлыг гаргах ёсгүй. Үүнд анхаарах хэрэгтэй.
Эмийн хангалт нийлүүлэлтийг зохион байгуулалттайгаар хомсдол үүсгэж, шууд гэрээгээр худалдан авалт хийх сүлжээ хүртэл бий болсон байна. Монгол Улсын Засгийн газар ил тод нээлттэй байх зорилго тавьсан. Гэтэл танай байгууллага ямар ч нээлттэй зүйл алга. Тиймээс хугацаатай үүрэг даалгавар өгч байна” гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (3)