Засгийн газар өнөөдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Замын-Үүд боомтод хууль зүйн сайд ажиллаж зургаан албан тушаалтыг шалгаж, оронд нь түр орлох албан хаагчдыг томилсон. БНХАУ-ын зүгээс цар тахлын тархалтыг бууруулах, ариутгалын тоног төхөөрөмжийг сайжруулах хүсэлтийг тавьж байгаа юм. Тус боомтын ДЦС-ын нэмэлт санхүүжилтийг хийх, чөлөөт бүсийг энэ зун нээх чиглэл өгсөн.
Мөн УОК-ын хариу арга хэмжээнүүдээ танилцуулсан ба баяр амралтын өдрүүдэд ард иргэдийг хэрхэн зөв зохистой амрах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцсэн. Боомтууд дээр хөл хориог хэвээр үлдээнэ. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй, үүнийг УОК-т уламжилж тодорхой үнэлгээ хийсний дараа Засгийн газар хөл хорио тогтоох эсэхийг тогтооно.
УОК-ын гаргасан саналыг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа.
Нэгдүгээрт, аймаг, сумд дур мэдэн хөл хорио тогтоохгүй, эрсдэлийн үнэлгээ хийж, Засгийн газарт танилцуулж шийдвэрлэх,
Хоёрдугаарт, нийслэлчүүд амрахдаа гэр бүлийн хүрээнд нэг дор таваас илүүгүй хүнтэйгээр орон нутагт зорчих, ингэхдээ тухайн аймаг орон нутгийн онцгой комиссын журмыг мөрдөх, гэр бүлийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах, 5 наснаас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авах,
Гуравдугаарт, Аялал, жуулчлалыг дэмжиж, цахим визийн системд шилжүүлэх журмыг баталсан. Тиймээс 31 улсын иргэнийг нэврүүлнэ.
Б.Баатар
Сэтгэгдэл (5)