УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан ба дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн бямба гарагт эмнэлгийн тусламж авч чадалгүй, “Энэрэл” эмнэлгийн гадна амиа алдсан иргэний асуудалд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байгаагаа хэллээ. Энэталаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нялх биетэй эмэгтэйгээр шалтаглаж, ажлаа өгч байсан. Гэтэл гурван эмнэлэг дамжиж яваад эмнэлгийн тусламж авч чадалгүй нэгэн иргэн амьсгал хураалаа. Энэ үйл явдалд газрын дарга нарыг ажлаас нь халаад өнгөрлөө.
Засгийн газрыг огцруулахад 19 гишүүн гарын үсэг зурвал гурав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Бид Засгийн газрыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж эхэллээ. Хаврын чуулган тарах гэж байхад нөхцөл байдал хэцүү байна. Хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нарт тохоод өнгөрч байна. Ингэхгүй ээ.
Хэрэв бид энэхүү нөхцөл байдалтай эвлэрвэл гэмт хэрэг хийсэн болно. Монголын ард түмэн сүүлийн 100 жилд ингэж олноороо үрэгдэж байгаагүй. Тэгээд ч АН-ын бүлэг төсөв тодотгоё гэдгийг эртнээс ярьж ирсэн. Тухайн үедээ хүлээж аваагүй гээд АН-ын бүлэг ард түмэнтэйгаа байнга хамт байна гэдгээ илэрхийлье” хэмээлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (17)