Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийж байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн төслийн зорилго оршиж байгааг төсөлд тайлбарлажээ.
Х.Нямбаатар өршөөлийн хуулийг долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ гэж мэдэгдлээ. Мөн иргэдээс хамгийн их шүүмжлэл дагуулаад байсан автомашины торгуулийг өршөөх асуудлыг 10-р сарын нэгний өмнөөс 50 хувийг нь төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг нь өршөөлд хамруулахаар шийдсэн талаар онцлон дурьдлаа.
Сэтгэгдэл (1)